Ам.доллар 1710-1720 төгрөгт хэлбэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

Ам.доллар 1710-1720 төгрөгт хэлбэлзэж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 1780 төгрөгөөр худалдаалж, дээд ханш тогтоосон ам.долларын ханш өнөөдрийн байдлаар бага зэрэг буурчээ. Найман шарга, Уран уургач, Евро Ази зэрэг валют арилжааны төвүүдэд ам.долларыг 1710-1712 төгрөгөөр авч, 1720 төгрөгөөр зарж байна. Харин Монголбанкны албан ханш баасан гаригийнхтай нэгэн адил 1683.97 төгрөгөөр зарлагдаад байгаа юм. Гадаад валютын үнэ ханш албан болоод албан бус секторт ийн 1800 орчим төгрөгт хүрсэн тохиолдол ойрын жилүүдэд тохиогоогүй гэдгийг албаныхан хэлж байна. Хямрал нүүрлэсэн 2008, 2009 онд л гэхэд ам.долларын албан ханш 1447-1534 төгрөгт л хэлбэлзэж байжээ.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж