Galaxy Gear нэртэй ухаалаг цагаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

Galaxy Gear нэртэй ухаалаг цагаа танилцууллаа

Өмнөд Солонгосын “Samsung” корпораци Galaxy Gear нэртэй ухаалаг цагаа танилцууллаа.

Өрсөлдөгч компаниудаасаа хамгийн түрүүнд ухаалаг цаг бүтээснээрээ тэд ийнхүү технологийн ертөнцөд өөрийн байр сууриа бататгаж чадлаа.

“Galaxy Gear” ухаалаг цаг нь интернэтийн орчинд ажиллаж, дуудлага хүлээн авах, цахим шуудан болон текстэн мэдээллийг дамжуулж чадах аж. Ухаалаг утас, таблет, компьютерийн үүргийг гүйцэтгэх боломжтой тул ойрын ирээдүйд эдгээрийг орлох боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Samsung-ийн дэд ерөнхийлөгч Юнгхи Ли "Энэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр очиход ихээхэн цаг хугацаа хүчин чармайлт зарцуулагдлаа. Энэ бол ирээдүй" гэсэн байна.

Берлин хотноо болж буй шинэ технологийн үзэсгэлэн шоунд танилцуулсан энэхүү ухаалаг цагийг энэ сарын 25-нд худалдаанд гаргах бөгөөд 299 ам.долларын үнэтэй байх аж. Galaxy Gear цаг нь 1.6 инчийн LED дэлгэц, 1.9 мегапикселийн камер, чанга яригч, микрофонтой бөгөөд дөрвөн гигабайтын багтаамж, авч болдоггүй батерейтай юм.

Энэхүү ухаалаг цаг нь Samsung-ын хувьд анхны төсөл нь биш бөгөөд 2009 онд Outlook програмын үүргийг гүйцэтгэх боломжтой цаг хийж байжээ.

Т.БИЛГҮҮН










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж