
Монголын Засгийн газраас тус сантай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль зүйн зөвлөгөө авах, моргейжийн зээлийг дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллаж эхлээд байгаа юм.
Айлчлалын хүрээнд Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Засгийн газрын гишүүдээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой уулзаж ярилцсан гэх мэдээлэл байна. Ингэхдээ, УИХ дахь МАН-ын бүлгийн даргатай уулзах саналыг ноён Тони Блэйр
өөрөө тавьсан гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас
тодотгов.
“Тони Блэйр сан” нь өмнөх Засгийн газар буюу Ерөнхий сайд С.Батболдын үед Монголын Засгийн газарт хамтран ажиллах санал тавьж байсан бөгөөд өдгөө тус сангийн гурван төлөөлөгч Монголд ажиллаж байгаа юм. Тони Блейр есдүгээр сарын 7-8-нд буюу энэ амралтын өдрүүдэд манай улсад айлчилж байгаа аж.