Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2013.09.08-нд нийтлэгдсэн

Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Хуульчдын холбооны анхдугаар их хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн батлах ёстой байсан ч их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар хойшлууллаа. Одоо хуралдаан үргэлжилж, дүрмийн төслөөр гишүүдээс санал, шүүмжлэл сонсч байна. Үүгээр Хуульчдын холбооны анхдугаар их хурал өндөрлөж, мэргэжлийн дүрмийн төслийг анхдугаар их хурлын завсарлагааны 30 хоногийн хугацаанд нийт хуульчдын дунд үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Хуульчдын холбооны анхдугаар их хурал өнөөдөр гурав дахь өдрөө хуралдаж байгаа юм. Өчигдөр буюу хоёр дахь өдрийн хуралдаанаар Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгосон байгаа. Холбооны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр арван хүн нэрээ дэвшүүлснээс ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга О.Алтангэрэл, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Д.Батсүх нар хамгийн олон санал авч, дахин санал хураалтаар Д.Батсүх Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж