“АНУ цохилт өгөх эсэхээ өөрсдөө шийднэ”

Хуучирсан мэдээ: 2013.09.08-нд нийтлэгдсэн

“АНУ цохилт өгөх эсэхээ өөрсдөө шийднэ”

“Дамаскийн захын дүүрэгт химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдлыг шалгасан НҮБ-ын шинжээчдийн дүгнэлт гарахаас өмнө Сирид цохилт өгөх тухай асуудлыг АНУ өөртөө үлдээж байна” гэж Парис хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ бямба гаригт мэдээлжээ.

Фото: РИА Новости
 

Керри “Ерөнхийлөгч Обама одоогоор эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа бөгөөд хэд хэдэн хувилбар бий” хэмээн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиустай Парис хотноо уулзсаны дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Цагаан ордон наймдугаар сарын 30-нд тагнуулчдын мэдээллээ танилцуулснаас хойш Барак Обама цэргийн хүч хэрэглэн Сирийн сөргөлдөөнд оролцоно хэмээн мэдэгдсэн юм. Конгрессийн эрх мэдэлд дайн зарлах асуудал ордог учраас олон орнуудын анхаарал Конгрессийн мэтгэлцээнд чиглэгдсэн юм.
Бүгд найрамдах намын сенатор Алан Грэйсон үүсээд буй нөхцөл байдлын талаар “Бид дэлхийн цагдаа улс биш. Олон жилээр дайнд татан оруулдаг цэргийн хүчийг одоо зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.
 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж