Австрийн монголчуудад тоглолт хийв

Хуучирсан мэдээ: 2013.09.08-нд нийтлэгдсэн

Австрийн монголчуудад тоглолт хийв

Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Вена хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулсны 10 жилийн ойн хүрээнд "Домог" чуулга Австрид оршин суугаа Монгол иргэдэд тоглолтоо толилуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. “Домог” хамтлагийнхан өнөөдөр эх орондоо ирсэн бөгөөд тэд саяхан Болгар улсад зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцон Гран-при шагнал хүртэж, “Дэлхийн язгуур урлагийн 2013 оны үнэмлэхүй аварга” цолны эзэн болсон билээ.

Урлагийн тоглолтын дараа “Домог” чуулгын уран бүтээлчдийг болон чуулгын тус найруулагчаар ажиллаж, дээрх  уралдаанаас “Маэстро” цол хүртсэн Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Д.Сосорбарам нарт Элчин сайд Г.Батжаргал ЭСЯ-ны урилгыг хүлээн авч, Австрид оршин суугаа монгол иргэддээ гайхамшигт уран бүтээлийн сангаасаа толилуулсанд талархал илэрхийлж,  цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүссэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж