Энэ удаагийн хуралдаан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаа тул хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй ярилцахаар төлөвлөж байгаа аж. Худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, цаашид эдгээр болон бусад салбарт хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, МҮХАҮТ, БНАСАУ-ын Гадаад худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг, Засгийн газар хоорондын 9 дүгээр хуралдааны Протоколд гарын үсэг зурах юм байна.
Хуралдааны үеэр манай төлөөлөгчид БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн даргад бараалхаж, Төмөр замын сайд, Хамтарсан хөрөнгө оруулалтын хорооны дарга зэрэг албаныхантай уулзана. Түүнчлэн Пхеньяны Олон улсын намрын үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, аж үйлдвэрийн бүс, хүнс,жимсний аж ахуйнүйл ажиллагаатай нь танилцаж туршлага солилцохоор төлөвлөжээ.