Хилийн бүсийг түймрээс хамгаалахад анхаарна

Хуучирсан мэдээ: 2013.09.08-нд нийтлэгдсэн

Хилийн бүсийг түймрээс хамгаалахад анхаарна

Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд "Ойг түймрээс хамгаалах тухай" хэлэлцээ байгуулахаар шийдвэрлэжээ. Хил орчмын нутагтой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, учрах хохирлыг багасгах, түймэртэй тэмцэхэд хамтран ажиллахад энэ хэлэлцээр чиглэгдэх аж. Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг ОХУ-ын Буриад улстай 1248 км, Хөвсгөл, Завхан, Увс аймаг Тува улстай 587 км, Дорнод, Хэнтий аймаг Өвөр Байгалийн хязгаартай 355 км, нийт 2190 км ой, хээрийн бүсээр хоёр улс хиллэдэг. Хилийн энэ шугамаас дотогш 10 км өргөн зурвасыг талууд түймрээс хамтран хамгаалах бүс гэж тогтоожээ.

Сүүлийн жилүүдэд Монгол-Оросын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон тэлж хоёр улсын хил орчмын байгаль экологи-эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулж байна. 2006-2009 онд Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Завхан аймгийн улсын хилийн дагуух бүс нутгаар 39 удаагийн түймэрт 4 сая орчим ой, хээрийн талбай шатаж, 5,4тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.

Иймд хилийн цаана гарсан түймрийгцаг алдалгүйунтраах, хамгаалалт хийх зэрэг арга хэмжээ авч, улсын хилээр нэвтрүүлэхгүй байх ажлыг тогтмол хэрэгжүүлнэ. Хэлэлцээрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд Оросын талаас Ойн аж ахуйн агентлаг, Монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яам тэргүүтэй төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд гол үүрэгтэй ажиллах аж.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж