Москва хотын ард иргэд амбан захирагчийн сонгуульд оролцож байна. Москвачууд сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд анх удаа захирагчаа сонгох гэж байгаа нь энэ аж. Энэ удаагийн захирагчийн төлөөх өрсөлдөөнд одоогийн хотын дарга Сергей Собянин, Үндэсний сөрөг хүчний тэргүүн Алексей Навални нар өрсөлдөж байна.
Эрх баригчдын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртдөг Алексей Навални энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байгаа нь гадаадын хэвлэлийнхний анхаарлыг татаад байгаа юм. Гэхдээ ажиглагчид энэ удаагийн сонгуульд одоогийн хотын дарга Собянинийг ялах хамгийн магадлал өндөртэй хүнээр нэрлээд байна. Тэрээр 2010 онд Юри Лужковыг суудлаа өгсний дараа Москва хотын даргаар томилогдсон билээ. Мөн олон улсын шинжээчид энэ удаагийн сонгуулыг чөлөөт, ардчилсан зарчмаар явуулна гэдэгт эргэлзэж байгаагаа мэдэгдсэн байна. Москвагийн цагаар 08:00-20:00 цагийн хооронд хотын захирагчаа сонгох сонгууль болно.