Уран гулгалтын од Ким Юүна

Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын од Ким Юүна

Уран гулгалтын дэлхийн болон олимпийн их наадмаас аваагүй медаль Ким Юүнад үгүй. БНСУ-ын нэрт уран гулгагч Ким Юүна өнгөрөгч пүрэв гаригт 23 нас хүрлээ. Тэрбээр төрсөн өдрийн бэлгээсээ фэйсбүүк хуудастаа илгээсэн байна. 2010 оны Ванкуверын өвлийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн түүний хувьд энэ жил ДАШТ-нд дахин оролцож алтан медаль хүртсэн. 2010, 2011 оны ДАШТ-нд Япон уран гулгагчидад ялагдаж, хүрэл медаль дээр бууж байсан Ким Юүна 2012 онд ямар ч тэмцээнд оролцоогүй. Энэхүү хугацаанд тэрбээр биеэ сайтар эмчлүүлж, бэлтгэлээ эрчимтэй хийж, (бэлтгэлээ нутагтаа хийсэн) тэрбээр дэлхийн аваргын хоёр дахь алтан медалиа хүртсэн.

Тэвчээр хатуужил, хатан зоригтой Ким Юүна өнөөдөр дэлхийн даяар нэрээ цуурайтуулж байна. Ирэх Сочигийн олимпийн наадмын дараа зодог тайлахаа мэдэгдсэн нэрт уран гулгагч ирэх сард Канадад болох тэмцээнд оролцох ажээ. Ким Юүна Skate Canada International тэмцээнээс 2006 онд хүрэл медаль хүртэж байсан байна.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж