Эрэлч нохойг сургах хөтөлбөрийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

Эрэлч нохойг сургах хөтөлбөрийг шинэчилнэ

Гаалийн ерөнхий газар Төсвийн тухай хуулийн дагуу энэ оноос эхлэн дотоод аудит хийн ажиллах болжээ. Энэ хүрээнд тус байгууллага Эрэлч нохойн тасгаа буюу Хөдөлгөөнт хяналтын албанд хяналт шалтгалт хийсэн байна. Ингэхдээ “Эрэлч нохойн тасгийн дүрэм”-ийн хэрэгжилт, эрэлч нохойн хангалт, асаргаа, сургалт, ашиглалт, эрэлт нохойн ур чадварын байдлыг хариуцан ажиллаж буй гаалийн улсын байцаагч нарын хүртээмж, эрэлч нохойн хоол тэжээлийн хангамж, зарцуулалт зэрэгт дотоод аудит хийжээ.

Аудитын явцад “Гаалийн хяналт шалгалтад эрэлч нохойг ашиглах заавар”-ын дагуу албаны эрэлт нохойг сургаж, гаалийн хяналтад ашигладаг боловч энэхүү зааврын хэрэгжилт дутмаг, мэргэшсэн байцаагч, эрэлч нохой хүрэлцээгүй, сургалтын материаллаг бааз хангалтгүй, судалгаа, тайлан бүрэн хийдэггүй зөрчлийг тогтоосон байна. Энэ шалгалтын дүнгийн дагуу Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар асуудлыг авч хэлэлцээд, эрэлч нохойг сургах , гаалийн хяналтад ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журам, зааврыг шинэчлэх, эрэлч нохойн сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулах шийдвэр гарчээ. Энэ дагуух төлөвлөгөө батлагдаж, хэрэгжиж эхэлж байгаа талаар албаныхан мэдээллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж