Сонирхуулахад, “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаагаар шилмэл малыг дуудлага худалдаанд оруулж, үнэ хаялцуулах, малын тэжээл, эм, ном товхимолын худалдаа болох ажээ. Арга хэмжээний төгсгөлд оролцогч, аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн шилдгийг шалгаруулах ёслолын арга хэмжээ болох юм байна.
“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс, ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, төрийн болон төрийн бус байгууллага, компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох зорилготой арга хэмжээ юм.
Арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөрийг энд дарж үзэх боломжтой.