BRICS-ын орнууд 100 тэрбум ам.долларын сан байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

BRICS-ын орнууд 100 тэрбум ам.долларын сан байгууллаа

BRICS буюу Бразил, Энэтхэг, ОХУ, Хятад, Өмнөд Африкийн улсууд олон сар ярилцсаны эцэст 100 тэрбумын хөрөнгө бүхий эрсдэлийн сан байгуулахаар болжээ. Энэхүү эрсдэлийн сан нь болзошгүй хямрал, байгалийн давагдашгүй хүчин зүйл, эдийн засгийн уналт зэргээс сэргийлэх зориулалттай аж. Үүнээс гадна ирэх жилүүдэд BRICS-ын орнууд төв банк байгуулах бодолтой байгаа бөгөөд эдгээр орнуудын үндэстэн дамнасан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх талаар ярилцаж байгаа билээ. “Бид төв банк байгуулахаас гадна, нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болж магадгүй. Эхний ээлжинд бид ямар ч байсан 100 тэрбумын капиталыг бий болгож чадлаа. Цаашид хийх ажил их бий” гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярьжээ. Дашрамд дурьдахад BRICS-ын орнуудын эдийн засаг өнгөрсөн сард бүгд өсөлттэй гарсан байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж