Германы экспорт уналттай гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

Германы экспорт уналттай гарчээ

Европын холбооны хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг Германы экспорт уналттай гарсан байна. Германы статитистикийн хорооноос улирлын энэ үед экспорт унадаг гэж мэдэгдэж байгаа юм. Өнгөрсөн сард тус улсын экспорт 1,1 хувиар унасан аж. Хэдийгээр долдугаар сард тус улсын экспорт 0,7 хувиар өсөөд байсан ч улирлаас шалтгаалах онцлогоос болж унаад байгаа нь энэ юм байна. “Энд зөвхөн Германаас шалтгаалсан зүйл байхгүй. Европ тив даяар хямрал ажиглагдаж байгаа энэ цаг үед бусад улсын байдал ч гэсэн нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй” гэж HSBC-гийн мэргэжилтэн Стефан Шилбе ярьжээ. Герман улсын Сангийн яамнаас ирэх сард өмнөх сарынхаасаа өсгөх зорилго тавин ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж