
төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордын Цанхийн
баруун, зүүн уурхайгаас зэрэг нүүрс экспортолдог боллоо. “Эрдэнэс
Тавантолгой”-н гарт та бидний эзэмшиж буй эрдэнийн хувь хишиг 1072
ширхэг хувьцааны “хувь заяа” бий. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн
үйл ажиллагаа хэдий хэмжээгээр хурдацтай ажиллаж, ашиг олно төдий
хэмжээгээр 1072 ширхэг хувьцааны үнэ нь өсч, иргэд хувьцааны ногдол
ашгийг хүртэх боломжтой гэсэн үг юм. Гэвч 2008 оны сонгуулийн гол “шоу”
болох эрдэнийн хувь хишгийг намууд ямар ч тооцоогүйгээр хийснээс
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайгаас олборлож буй
нүүрсээ өдийг хүртэл БНХАУ-ын “Чалко” компанийн өрөнд өгч байна. 350 сая
ам.долларын өр тавьснаас одоогийн 180 сая ам.долларыг төлөөд байна.
Үлдсэн 170 сая ам.долларыг энэ ондоо багтааж нүүрсээр барагдуулахаар
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн ажилчид цаг хугацаатай
уралдан өдөр, шөнөөр ээлж болон зогсолтгүй ажиллаж байна.
“Эрдэнэс
Тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайгаас БНХАУ руу нүүрс
экспортлох ёслол өнгөрөгч пүрэв гаригт /09.05/ Өмнөговь аймгийн
Цогтцэций сум дахь Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайд боллоо. Энэ
сарын 5-наас эхлэн Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайн нүүрсийг
БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл шууд экспортолж, Цанхийн баруун уурхайн
нүүрсийг анхлан экспортод гаргах тээврийн цуваа хөдөлж буй юм. Энэхүү
ёслолд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Таван
толгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Сайнбилэг, Зам
тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, БОНХЯ-ны Төрийн
нарийн бичгийн дарга Ж.Батболд, Эдийн засгийн хөгжлийн яамны яамны
Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар болон албаны хүмүүс, “Эрдэнэс
Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн
гүйцэтгэх захирал О.Сайнбуян, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг
дарга Н.Амгалан, Цанхийн баруун уурхайд олборлолт явуулж буй “Монгол
уурхайчид” түншлэлийн төлөөлөл, БНХАУ-ын “Чалко” компанийн төлөөлөгчдөөс
бүрдсэн 70 гаруй албаны хүмүүс оролцлоо. Мөн энэхүү Цанхийн баруун
ордыг экспортод гаргах, зүүн ордыг БНХАУ-ын Ганц модны боомт руу шууд
тээвэрлэх ёслолыг сэтгүүлчид сурвалжилсан юм.
Өглөө 07:00 цагаас
“Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас хөдөлж, 08:15 цагийн үед
Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Таван толгой” онгоцны буудалд
газардлаа. Өмнөговь аймгийн Цогтцэций бол Монгол улсад буй гарын таван
хуруунд багтахаар тоотой онгоцны буудалтай сумын нэг юм. Улаанбаатарт
өглөөдөө сэрүүн байсан бол Өмнөговь аймагт халуун байлаа. Гэхдээ намрын
нар тунасан өдрүүдийг бодвол тийм ч халуун биш юм.
Онгоцны
буудлаас “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ажилчдын суурин болох “Эрдэнэс
ТТ” хотхонд ирлээ. “Эрдэнэс ТТ” хотхон одоохондоо гэр барин, кэмп
байгуулсан бөгөөд цаашид ажилчдынхаа ажиллах амьдрах орчинд анхааран,
суурингаа барилгажуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Энэхүү хотхонд
гэрүүдийн хооронд зам тавьж, мод тарьсан байна. Уурхайн ажилчдын хотхонд
өглөөний цай уугаад цааш хөдөлж, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Цанхийн
зүүн, баруун уурхайг зорилоо. Одоогийн байдлаар Цанхийн зүүн уурхайд
370, баруун уурхайд 350 орчим ажилтан ажиллаж байгаа гэнэ.
Цанхийн
зүүн уурхай буюу Зүүн Цанхиас олборлож буй нүүрсийг 2008 оны сонгуулиар
эрдэнийн хувь хишиг болгон өгнө гэж “шоу” хийж байсан намуудаас болж,
БНХАУ-ын “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.долларын өрөндөө өгч
байгаа юм. Одоогоор өрийн 180 сая ам.долларыг төлсөн гэдгийг дээр
дурьдсан билээ. Цанхийн зүүн уурхайгаас “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг
тонн нүүрсийг олборлож, тээвэрлэн, “Чалко” компанид нийлүүлэхэд 56
ам.доллар зарцуулдаг гэнэ. Гэтэл “Чалко” нэг тонн нүүрсийг 53
ам.доллараар үнэлсэн болохоор экспортыг зогсоохоос аргагүйд хүрч байсан
юм. Гэсэн ч Чалко” 56 ам.доллар буюу өртгөөр нь авахаар шийдсэн болохоор
ийн нүүрсээ экспортолж эхэлсэн. Огт ашиггүй гагцхүү зардлаа нөхөх
хэмжээнд бүтээгдэхүүнээ борлуулдаг хууль зах зээлд үгүй. Дээр нь зах
зээл дээр нүүрсний үнэ хэд хүртэл өссөн байлаа ч “Чалко”-д дээд тал нь
70 ам.доллараар нийлүүлнэ гэж заажээ. Энэ бүхнийг өмнөх эвслийн хэмээх
тодотголтой Засгийн газрын үед үзэглэсэн юм. Харин одоо манайд ашиггүй
ч, алдагдалгүй гэрээ байгуулж чадсанаар ийнхүү Цанхийн зүүн уурхай
тээвэрлэлтээ үргэлжлүүлж байгаа юм. Мөн зардлаа бууруулах үүднээс
Цанхийн зүүн уурхай дээр манай улс БНХАУ-тай тохиролцон гүний уурхай
байгуулжээ. Цанхийн зүүн уурхайн Гүний гааль нь БНХАУ руу экспортоор
гарах бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг хийж, ачааг битүүмжлэх ёстой юм.
Урьд нь Цанхийн зүүн уурхайн нүүрсийг БНХАУ-ын хилийн наана байрлах
Цагаан хад хэмээх газар буулгаж байсан юм. Үүнээс үүдэн Цагаан хад
орчмын байгаль орчин доройтож, мөн тээврийн зардал ихээр гардаг байсан
юм. Харин Цанхийн зүүн уурхайд гүний гааль байгуулснаар автомашинууд
нүүрсээ ачаад, битүүмжлэн шууд БНХАУ-ын Ганц модны боомтод хүргэж
эхэллээ. Ингэснээр тээврийн зардал буураад зогсохгүй байгаль орчинд
нөлөөлөх нь багасах гэнэ. Нүүрс тээвэрлэсэн автомашиныг хил гааль дээр
удаан саатуулахгүй байх нөхцлийг ч бүрдүүлсэн байна. Гаалиар ийнхүү
саадгүй нэвтрүүлэхийн тулд нүүрс тээвэрлэсэн автомашиныг харах чадвартай
гаалийн рентген аппарат зайлшгүй шаардлагатай байгаа гэнэ. Үүнийг
Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэхээр ажиллаж байгааг албаныхан ярьж
байлаа. Цанхийн зүүн уурхайг урьдчилсан байдлаар 1,3 тэрбум тонн
нөөцтэй.
Цанхийн
баруун уурхай буюу Баруун Цанхи 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэйг
тогтоожээ. Өнгөрсөн долдугаар сард Цанхийн баруун уурхайг ашиглах
тендерт “Монгол Уурхайчин” түншлэл ялснаар өдийг хүртэл хөрс хуулах,
нүүрс олборлох ажил хийж байсан юм. Харин өчигдрөөс БНХАУ руу нүүрсний
экспортоо хийж эхэллээ. Цанхийн баруун уурхайд 400 м өргөнтэй, 800 м
урттай карьерийг ухсан байна. Цанхийн баруун уурхайгаас энэ жил 3-3,5
сая тонн нүүрс олборлож, борлуулахаар ажиллаж байгаа гэнэ. Энэхүү
уурхайгаас олсон ашгаа Монголын валютын санд нэмэрлэх, ашиг олох
зорилготой юм.
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Цанхийн баруун,
зүүн хоёр уурхай зэрэг ажилласнаар 2013 онд зүүнээс нь 4-4,5 сая тонн,
баруунаас 3-3,5 сая тонн нүүрс олборлох боломжтой болох юм. Уурхай
цаашид хүчин чадлаа нэмж, ирэх жил Цанхийн зүүн, баруун уурхайгаас тус
бүр долоон сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй бөгөөд 2016 оноос хоёр
уурхайгаас жилдээ тус бүр нь 15-20 сая тонн нүүрс олборлох боломжтой
гэдгийг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь
хэлсэн юм.
Манай
улс нүүрсээ олборлоод БНХАУ руу нүүрсээ түүхийгээр нь гаргадаг. Тэгвэл
манайх шиг нүүрсээ түүхийгээр гадагш экспортолдог орон дэлхий дээр ганц ч
байдаггүй гэнэ. Африкийн орнууд хүртэл нүүрсээ баяжуулаад гадагш
экспортолдог байх юм. Үүнээс үүдэн дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний
тогтсон ханш гэж байдаггүй аж. Үүнийгээ даган, монголын нүүрс хямд
үнэтэй, өмнөд хөршийн хэлсэн үнээр шахуу борлуулахаас аргагүйд хүрдэг
байна. БНХАУ мөн манай нүүрсийг түүхийгээр авах сонирхолтой байдаг аж.
Тиймээс манай улс алсын хөгжлөө бодон, нүүрс баяжуулах үйлдвэрийг
зайлшгүй барих шаардлагатай байгаа гэнэ.
Одоогийн байдлаар
Цанхийн зүүн хэсгийн уурхайгаас олборлож буй нүүрсийг нойтон аргаар,
хамгийн орчин үеийн техник, технологиор баяжуулахаар төлөвлөсөн байна.
Энэхүү баяжуулах үйлдвэрийн төсөл амжилттай болбол жилдээ 300 өдөр 24
цагийн нүүрс угаах ажлыг гүйцэтгэх хүчин чадалтай үйлдвэр байх юм.
Угаасан нүүрсээ гадагш экспортолж, завсрын бүтээгдэхүүнийг цахилгаан
станцууд ажиллуулах боломжтой болох гэнэ.
Ийнхүү бидний
Цанхийн зүүн, баруун уурхайтай танилцах ажил өндөрлөсөн юм. Монголын
хөгжлийн түлхүүр болсон уул уурхайн салбарын төрийн өмчит “Эрдэнэс Таван
толгой” ХК-ийн Цанхийн баруун, зүүн ордууд экспортоо ийнхүү зэрэг хийж
эхэллээ. Эдийн засаг хямарч буй гэх энэ үед монголчууд биднийг уналтаас
аврах гарц “Эрдэнэс Таван толгой” ХК болон тус компанийн ажилчид байхыг
үгүйсгэх аргагүй юм.
Энэхүү ёслолын үеэрх албаны хүмүүсийн сонирхолтой ярилцлагыг дахин хүргэх болно.
зүүн уурхайгаас БНХАУ-ын Ганц модны боомтод нүүрсээ шууд хүргэдэг
боллоо. Ингэснээр тээврийн зардлын 10 орчим хувийг хэмнэж байгаа юм.