Барилгачдын баяр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

Барилгачдын баяр тохиож байна

Монголын барилгачдын баярын өдрийг жил бүрийн эхний долоон хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэдэг ёсоор өнөөдөр баярын өдөр тохиож байна. 87 жилийн түүхтэй барилгын салбарынхны баярын өдрийн албан ёсны арга хэмжээ өчигдөр Барилгачдын талбайд болсон юм. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа мэндчилгээ дэвшүүлж, уламжлал ёсоор салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж, шагнасан.

Өдгөө барилга, бүтээн байгуулалтын салбар нь хамгийн идэвхтэй байж, энэ хэрээр ажлын байр, ханган нийлүүлэх ажиллагаа, банкны систем, гадаад худалдааны сектор гээд бүхий л салбарт нөлөөлөх болсон учраас хамгийн чухалд тооцогдож байна. Түүнчлэн орон сууцын ипотекийн зээлийн тогтолцоо энэ жил нэвтэрсэн нь салбарын түүхэнд хамгийн том сорилт, шалгуур болж байгаа. Тиймээс барилгын салбарынхан хариуцлагатай байж энэ том сорилтыг давах учиртай тухай барилгачид ярилцан байсан юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж