
Оны эхний таван сард 171 мянган хүнд 19.6 тэрбум төгрөгийн халамжийн үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 1.1 сая хүн буюу 86.7 хувь, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 31.7 тэрбум төг буюу 61.8 хувиар буурчээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагчдын бүтцийг авч үзвэл, 47.6 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмжид, 32.6 хувь нь халамжийн тэтгэвэрт, 9.3 хувь нь ахмад настныг асарч буй иргэний тэтгэмжид, 9.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэний тэтгэмжид, 1.4 хувь нь бүтэн өнчин хүүхэд үрчилж өсгөсний тэтгэмжид тус тус хамрагдсан байна. Харин тавдугаар сарын тухайд 55.7 мянган хүн хамрагдаж, 10.6 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс хамрагдсан иргэдийн тоо 4.3 мян.хүн буюу 8.4 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 0.6 тэрбум төг буюу 6.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны эхнээс эхлэн Хүний хөгжил сангаас 2.3 сая иргэнд нийт 162.3 тэрбум төгрөг олгоод байгаа ажээ.
Д.Цээнэ