Ажилчдын түр орон сууц барина

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Ажилчдын түр орон сууц барина

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд барих нисэх онцгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар нисэх онгоцны буудлын барилгын ажлыг гүйцэтгэх ажилчдын түр орон сууц барих гэрээг байгуулжээ. Ажилчдын түр орон сууцыг 10.1 тэрбум төгрөгийн өртгөөр “Глобал Монголиа Холдингс” компани гүйцэтгэх юм байна. Гэрээний дагуу эхний ээлжийн ажлыг 2013 оны арваннэгдүгээр сард хүлээлгэн өгөх бол цаашдаа 2016 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллахаар болжээ. Харин шинэ нисэх онгоцны буудал 2015-2016 оны хугацаанд ашиглалтад орох талаар албаныхан мэдээллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж