Олон улсын мини гандболын сургалт болно

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Олон улсын мини гандболын сургалт болно

Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь Олон улсын гандболын холбоо (ОУГХ), Монголын гандболын холбоотой хамтран УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор багийн спортыг хөгжүүлэх чиглэлд анхаарч “Мини гандбол” төсөл хэрэгжүүлэн 2013 оны 9 сарын 18-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад “Олон улсын гандболын багш, дасгалжуулагч нарын олон улсын сургалт, семинар”-ыг хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна. Аймаг, нийслэлд ССАЖГазар, Боловсролын газар, нийслэлийн БТСГазартай хамтран энэ сургалтыг явуулах юм.

Сургалтыг ОУГХ-ны сургагч багш,  Германы иргэн Хелмут Мартин ирж удирдан явуулна. Тэрээр Германы гандболын лигийн дасгалжуулагчаар ажиллаж байсан ба Германы гандболын холбооны дасгалжуулагчын комисст ажилладаг юм. Тэрээр урьд нь  Армен, Фарерийн арлын Гандболын холбоонд очиж энэ төрлийн сургалтын ажлыг удирдан явуулж байжээ. Монголын талаас сургалтыг спортын мастер, МГХ-ны гүйцэтгэх захирал Д.Энэбиш, дасаглжуулагч Б.Бадрангуй нар дагалдан ажиллана.

“Мини гандбол” нь бага хэмжээтэй талбайд жижиг бөмбөгөөр тоглож, олон тооны өсвөр насны хүүхэд тоглодог онцлогтой бөгөөд суралцахад хялбар дүрэмтэй байдаг ба манай улсын ЕБС-ийн спортын заалууд нь “Мини гандбол”-ын спортод талбайн хэмжээ нь тохирч, шаардлагад нийцэж байгаа юм. МГХолбоо хүсэлт тавьж хөөцөлдсны үр дүнд ОУГХ-ноос энэ сургалтанд зориулан мини гандболын бөмбөг буцалтгүй тусламжын шугмаар ирүүлж байна. Эдгээр бөмбөгийг сургалт явуулсан аймгуудын ЕБС-иудын баг тамирчид, сургалтанд оролцсон багш нарт тараан өгөх юм.

Сургалт-семинар нь 9 сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо, 9 сарын 23-25-ны өдрүүдэд Дархан-уул аймгийн төвд, 9 сарын 27-29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төвд цуврал хэлбэрээр явагдахаар төлөвлөгдсөн байна.  Тухайн газар бүрт 3 өдрийн турш сургалтыг 8 багц хичээлийг 45 минутаар хуваарилан заах ажээ. Энэхүү сургалтанд 40-60 биеийн тамирын багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчин, биеийн тамир спортын ажилтан нар оролцох юм. Сургалтанд амжилттай оролцож шалгалтанд тэнцсэн хүмүүст ОУГХолбоо, ССАЖЯам, МГХ-ны олон улсын сертификат олгоно.

МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО
ГЕРМАН УЛСЫН ГАНДБОЛЫН МЭРГЭЖИЛТЭН ХЭЛМУТ МАРТИНИЙ ТОВЧ НАМТАР

Төрсөн он.сар.өдөр:
Герман улсын Дюсельдорф хотын оройлцоо Хилден хэмээх газар  1949 оны 8 дугаар сарын 04 өдөр төрсөн

Гэр бүлийн байдал:
Эхнэртэй, 2 хүүхэдтэй

Боловсрол, төгсөн сургууль:
Гимназ 1970 онд төгссөн бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

Германы Мюнстерийн их сургуулийг 1977 онд биеийн тамир, газар зүйн чиглэлээр төгссөн.

Мэргэжил:
Биеийн тамир, газар зүй  болон улс төрийн багш

Хэлний мэдлэг: Англи, Итали, Герман, Франц

Гандболын спортын туршлага:
Тамирчины туршлага: Тэрээр багийнхаа хаалгачын үүрэг гүйцэтгэн, Герман улсын  оюутны аварга шалгаруулах тэмцээнд 1 дүгээр байр эзлэж байсан.

Дасгалжуулагч: Германы ганболдын лигийн дасгалжуулагчаар ажиллаж байсан.

Германы гандболын холбооны дасгалжуулагчын комисст ажилладаг.

Хойт Рейн Вестфалийн засгийн газраас хэрэгжүүлдэг  “Гандболын спорт сургууль ба клубд” төслийн удирдагч.

Олон Улсын Гандболын Холбооны сургагч багшаар 2011 оноос эхлэн ажиллаж Армен, Фарерийн арлын Гандболын холбоонд очиж сургалт удирдан явуулсан.

Герман Улсын "Гандболын сургалт-дасаглжуулалт " сэтгүүлд 20 гаруй  жил гандболын спортын дасгалжуулалтын чиглэлээр нийтлэл хэвлүүлэн гаргаж байгаа өндөр мэргэжлийн хүн ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж