Ойн хортон шавьжтай тэмцэх жилийн ажил эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Ойн хортон шавьжтай тэмцэх жилийн ажил эхлэв

Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ жилийг Ойн менежментийг боловсронгуй болгох жил болгон зарласан. Тус жилийн хүрээнд  өнөөдөр Ойн хортон шавж устгах жилийн ажлын нээлт боллоо. Тус ажлын хүрээнд хортон шавьж устгахад нийт гурван тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүний хүрээнд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааны ажлыг 1220 мянган га, тархалтыг хязгаарлах, хор хөнөөлийг бууруулах тэмцлийн ажлыг 298 мянган га талбайд явуулах гэнэ. Энэ ажлыг онгоцоор 267 мянган га, шүршигч багажаар 24 мянган га, механик аргаар 6.7 мянган га талбайд хийх аж. Хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажилд Улаанбаатар хотын ногоон бүс, Богд хан уулын дархан цаазат газар, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, Халх нөмрөгийн дархан цаазат газар болон 11 аймгийн ойн санг хамруулах юм байна.

Байгаль, орчин аялал жуулчлалын яам дээрх ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмжийн шинэчилж, АН-2 онгоцонд тоноглох хэт бага эзэлхүүний шүршигч төхөөрөмж нэг ширхэг, авто машинд суурилуулах хэт бага эзэлхүүний шүршигч төхөөрөмж 4 ширхэг, мананжуулагч үүргийн шүршигч 80 ширхэг шинээр авчээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж