“Намрын ногоон өдрүүд” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

“Намрын ногоон өдрүүд” нээлтээ хийлээ

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.09.06

– Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын 25 жилийн ой, Соёлын ордны 55 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баярын нээлтийн арга хэмжээ “Жаахан шарга” ХЖТ -ын өмнө өнөөдөр боллоо. Нэгэн үе соёл урлагийн байгууллагын хүндхэн ачааг нуруундаа үүрч явсан ахмадууд, найруулагч, дуучид, бүжигчид гэх мэтчилэн үе үеийн ахмад уран бүтээлчид баярын арга хэмжээндээ оролцохоор зорин ирсэн байлаа.

– Мэргэжлийн урлагийн байгууллагад 17 наснаасаа эхлэн зүтгэж бүжгийн урлагаар ард түмнийхээ мэлмийг мялааж явсан ахмад бүжигчин Ц.Мөнхцэцэг, Д.Болорцэцэг нар ойн баяраараа МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

– Баруун-Урт сумын ЗДТГ, Сүхбаатар аймаг дахь ХАҮТ хамтран анх удаа “ Намрын ногоон өдрүүд” шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдаанд 10 гаруй аж ахуйн нэгж оролцож ургацынхаа дээжээс худалдааллаа.

– Аймгийн цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ. Шалгалтаар бичиг баримтын зөрчилтэй, хамгаалалтын бүс зүүгээгүй техникийн улсын үзлэгт ороогүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй 40 гаруй машин, хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон 10 гаруй мотоциклийг журмалжээ.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж