Орос-Хятад 50 гэрээ хэлэлцээр байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Орос-Хятад 50 гэрээ хэлэлцээр байгуулав

ОХУ-ын Санкт-Петербург хотноо “Их
хорь”-ийн дээд хэмжээний уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус арга
хэмжээгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзалт
хийхдээ
16 чиглэлд 50 төсөл хөтөлбөрт хамтран ажиллах гэрээ
хэлэлцээр байгуулсан нь стратегийн тэргүүлэгч салбаруудад хамаарч байна.


Үүнд “Газпром“
компани, Хятадын үндэсний газрын тос, хийн корпораци
/CNPC/ нар 2006 онд байгуулсан
байгалийн хий нийлүүлэх тухай хэлэлцээрийн хүрээнд хоёр тал “дорнод маршрутыг”
сонгохоор тогтжээ. Санкт-Петербургийн Засгийн газар болон Шанхайн Ардын Засгийн
газрын хооронд хамтын ажилагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Оросын төрийн
өмчит “Ростехнологи”, Хятадын аэросансарын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн
корпораци хамтран ажиллах зөвшилцөлд хүрчээ.


Түүнчлэн “НОВАТЭК” компани жилд 3 сая тонн
шингэрүүлсэн хийг
CNPC
нийлүүлэх гэрээ байгуулсан аж. Мөн Тяньжинд газрын тос боловсруулах хоёр улсын хамтарсан
үйлдвэрийг байгуулах тухай өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан зөвшилцөлийг
2013 онд багтаан
гэрээ болгон батлахаар тохиролцжээ.

Э.Од  

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж