Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн оюутнуудын төлөөлөл болсон хэсэг залуус өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж, хэвлэлийнхэнд хандлаа. Тэдний зүгээс ШУТИС-ийн Оюутны холбоо нь албан ёсоор байгуулагдаагүй, оюутнуудыг хуурсан, тэдний дуу хоолойг төрийн түшээдэд бүү хэл сургуулийн удирдлагуудад хүргэж чадахгүй байна гэж үзэж буй ажээ. Түүнчлэн оюутнуудын зүгээс сургалтын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Энэ хичээлийн жилд ШУТИС-ийн сургалтын төлбөр 1,7 сая төгрөг болж нэмэгджээ. Энэ асуудалд ШУТИС-ийн Оюутны холбоо буруутай гэж үзэж буйгаа тэдгээр оюутнууд хэлсэн юм.
Э.ТЭКҮ