Увсынхан дуугарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Увсынхан дуугарч эхэллээ

УИХ-ын намрын чуулганаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндөж болзошгүй байна. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Д.Нямхүү саяхны хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг эргүүлэн татах саналыг УИХ-д өргөн барих л үлдээд байна” гэж мэдэгджээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг сонгогчдын саналыг хууль бусаар авсан гэх гомдлыг АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү нар гаргаж тавин, шат шатны шүүхэд хандсанаар туслах зэрэг хүмүүс нь шүүхээс ял сонссон юм. Гэвч хууль бусаар УИХ-ын гишүүн болсон гэх энэ хоёр эрхэм өнөөг хүртэл УИХ-ын гишүүн гэх эрх ямбатайгаа байгаа билээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж