
Олимпийн наадамд өрсөлдсөн шилдэг тамирчдын амжилт, ялалтын торгон мөчийг гэрэл зургийн хальснаа мөнхөлж, Монголын спортын сэтгүүлзүйн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн түүний бүтээлүүд өнөөдөр ийн шилдэг тамирчдад очиж байна. Гэрэл зурагчин Ч.Ганбат олимп сурвалжилсан гэрэл зургаараа "Лондон 2012-Үл мартагдах агшин” үзэсгэлэн гаргаж, 300 орчим бүтээлээ дэлгэж байсан юм. МҮОХ-нд болсон энэхүү арга хэмжээнд Их Британийн ЭСЯ, МҮОХ, Спортын бэлтгэлийн төв, жүдо, бокс, чөлөөт, хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгчид оролцов.



Т.ДАРХАН