
Эрик Прадо нь Чилийн Сангийн сайдын зөвлөхөөр ажиллах хугацаандаа уул уурхайн салбараас олсон орлогыг ашигтай зарцуулахын тулд байгуулагдсан Тэтгэмжийн сан, тогтворжилтийн санг удирдаж, ерөнхий менежерээр ажиллаж байснаа дуулгасан. Уг хоёр сангийн үйл ажиллагааг Шинэ Зеланд, Норвеги зэрэг улсуудын туршлагыг гол баримтлалаа болгосноос гадна олон нийтэд нээлттэй байлгасан нь дэлхийд маш хурдтай ашиг олдог сан болгосныг хэлсэн юм. Чили Монгол хоёр улс газар нутгийн хувьд маш хол боловч байгалийн баялаг, түүнийг дагалдах олон асуудлаар адилхан байгаа. Дээр нь энэ хоёр орон зэсийн асар том ордуудтай учраас дэлхийн зах зээл дээр өрсөлдөгчид. Яагаад гэвэл Чили улс БНХАУ-д мөн адил зэс экспортолдог.гэдгийг онцолж байсан. Ер нь богино хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайгаас олсон орлогыг ашигтай зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлж болно. Учир нь Америк, Европын орнуудын шиг их хэмжээний өр зээл тавиагүй танай оронд хэт попилист талаас нь хандахгүй байх, дээр нь хариуцлагын тогтолцоо өндөр байхад бидний ажил амжилттай явагдана гэж байсан юм.