Lindsay шоронд хоригдож болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Lindsay шоронд хоригдож болзошгүй

Жүжигчин Lindsay Lohan-ы 2007 онд согтуугаар машин жолоодсон хэрэгт нь холбогдуулсан шүүх хурал Лос-Анжелес хотноо болж өнгөрсөн.
Шүүх хурлыг даргалсан шүүгч Marsha Revel 23 настай жүжигчин бүсгүйд гурван жилийн тэнсэн харгалзах ял өгөхөөр ялын тогтоол гаргасан ба ялын хугацаанд долоо хоног тутам архи, согтууруулах ундаа болон мансууруулах үйлчилгээтэй эмийн сорил өгч байх шийдвэр гаргасан. Мөн цусан дах алкоголийн хэмжээг хянах тусгай бугуйвч зүүж байхыг үүрэг болгосон. Мөн барьцаанд нь 200 мянган ам.доллар төлөхөөр болсон билээ.
Энэхүү шүүхийн шийдвэрээс хойш Lindsay шүүхийн шийдвэрийг зөрчин шөнийн клубт орж, найз нартайгаа зугаацсан. Мөн урлагийн томоохон арга хэмжээнүүдэд оролцон түүний дараах үдэшлэгт мөн л согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн хэвлэлүүдээр шуугиад байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн шинжилгээний дүн нь сайн гарч, сэтгүүлчдийн амыг таглаад байсан бол энэ байдал удаан үргэлжилсэнггүй бололтой.
Энэ долоо хоногийн сорилын дүн нь тун тааруу гарсан байна. Энэ талаар шүүгч Marsha Revel жүжигчин бүсгүй  Lindsay Lohan болон түүний өмгөөлөгчийг Лос-Анжелесийн шүүхийн байранд дуудан сануулга өгсөн байна. Тэрбээр хэрвээ тэрбээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, зүүлгэсэн бугуйвчийг зүүхээс татгалзах үгүй бол сорилын дүн муу гарсан тохиолдолд түүнийг баричлах шийдвэр гаргахаас өөр аргагүй болохыг сануулсан байна. Мөн архины албадан эмчилгээ болон сэтгэлзүйн эмчилгээгээ таслахгүй байхыг сануулжээ.
Мөн түүний өмнө төлсөн барьцааны мөнгө хүчингүй болсон ба тэрбээр дахин шинээр шийдвэр гаргуулж барьцаа мөнгө тащөлөх шаардлагатай болсон байна.
Ирэх долдугаар сарын 6-нд дахин шүүх хурал болох ба хэрвээ дуучин бүсгүй өөрийгөө хянах чадваргүй, согтууруулах ундаа эмийн хэрэглээгээ багасгаж чадахгүй гэдэг нь нотлогдвол шоронд хоригдож болзошгүй болоод байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж