Toshiba 3D лаптоп худалдаанд гаргана

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Toshiba 3D лаптоп худалдаанд гаргана

Японы “Тошиба” компани “Dynabook TX/98MBL” хэмээх загварын гурван хэмжээст дүрслэл бүхий лаптоп худалдаанд гаргах гэж байгаа талаараа мэдээллээ. Энэ лаптоп хүний баруун зүүн хоёр нүдэнд тус бүрт нь зориулж, 60Hz давтамжтай дүрслэл дамжуулснаар 3D дүрслэл үүсгэх юм байна. “Dynabook” 15.6 инч LCD дэлгэцтэй бөгөөд “Blu-ray” туяа унших диск тоглуулагчтай. Гэхдээ энэ оны долоодугаар сард худалдаанд гарах лаптоп эхний ээлжинд зөвхөн Японд худалдаанд гарна.

Бусад үзүүлэлтүүд нь гэвэл 640GB хард дисктэй, 4GB RAM-тай, “Intel Core i7-740QM” процессортой, “GeForce GTS 350M” график карттай бөгөөд “Dolby Advanced Audio” ялгаралтаар дуу авиа нь ялгарна. DVB-T TV Tuner маркийн ТВ-ийн суваг хүлээн авагч карттай бөгөөд гурван хэмжээст дүрслэл үзэхэд зориулсан нүдний шилтэй байх юм байна. “Toshiba Dynabook TX/98MBL” нь ойролцоогоор 250,000 иен буюу 2,745 ам.долларын үнэтэйгээр Японд худалдаанд гарна гэж “NewsOnJapan” агентлаг мэдээлж байна.


Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж