Өрхийн орлого, зарлага өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Өрхийн орлого, зарлага өсчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүн гарчээ. Оны эхний таван сарын байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 393 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 48,3 мянган төгрөг буюу 14 хувиар өссөн байна. Харин нэг өрхийн сарын дундаж зарлага 378 мянган төгрөг болсон нь өмнөх оныхоос 22,4 мянган төгрөг буюу 6,3 хувиар өсчээ. Ажиллах хүчний судалгаагаар улсын хэмжээнд нийт 135,1 мянган хүн ажилгүй байгаа бөгөөд эдгээрийн 76,3 мянга нь эрчүүд, 58,8 мянга эмэгтэйчүүд юм байна.

Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж