Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 20-р зүйлийн 20.2-т “Ажил олгогч нь ажиллах хүч болон ажлын байрны холбогдолтой мэдээллийг аймгийн хөдөлмөрийн хэлтэст гарган өгөх, эсхүл түүний бүртгэл, мэдээллийн сүлжээнд бүртгүүлж, мэдээллээ байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нийт ажлын байрныхаа талаархи мэдээллийг оны эхэнд нэг удаа, шинээр бий болсон болон байхгүй болсон ажлын байрны талаархи мэдээллийг улирал тутам, сул чөлөөтэй ажлын байрны талаархи мэдээллийг тухай бүр нь маягтын дагуу аймгийн хөдөлмөрийн хэлтэст гаргаж өгнө” гэж заасны дагуу бүх байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирлуудыг төрийн жинхэнэ албанаас бусад ажлын байрны талаархи мэдээллийг болон сул болон шинэ ажлын байрны захиалгыг хуулийн дагуу хугацаанд нь хөдөлмөрийн хэлтэст хүргүүлж, хамтран ажиллахыг хүсье.
Хуулинд заасан энэ үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг 250000-500000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 1000000-1500000 төгрөгөөр торгох заалттай болохыг анхааруулж байна.