“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн гарна

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын арга хэмжээг тохиолдуулан Барилгын зөвлөгөө мэдээллийн төвөөс “Барилга орон сууц-2013” үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулна.  Үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар БХБЯам,  НЗДТГ, НЕТГ, Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг салбарын төрийн захиргааны байгууллагууд болон МБХолбоо, ЗТЗХолбоо, МБИХ зэрэг мэргэжлийн төрийн бус байгууллагууд оролцох ажээ. “Барилга орон сууц-2013” үзэсгэлэн нь хүн амын байнга өсөн нэмэгдэж буй байр, орон сууцны хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, энэ намар Улаанбаатар хотод шинээр ашиглалтанд орж буй орон сууцнуудын үнэ ханшийг тодорхойлох зорилготой юм байна. Түүнчлэн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хүрээнд ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан арилжааны банкуудыг урьж оролцуулан иргэдэд орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зээл, лизингийн үйлчилгээг үзүүлэх ажээ.

“Барилга Орон сууц-2013” үзэсгэлэнгээс Улаанбаатар хотод баригдаж буй, ашиглалтанд орсон шинэ орон сууцнуудын талаарх дэлгэрэнгүй танилцуулга, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн тухай болон барилгын материал, дэвшилтэт технологийн талаарх  цогц мэдээллийг авах боломжтой гэнэ. Үзэсгэлэнгийн өдрүүдэд хамтрагч байгууллагуудын  уулзалт семинар, нээлттэй хэлэлцүүлэг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохиогдохоос гадна үзэсгэлэнд оролцогч компаниуд барилгын материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ орон сууцандаа хямдрал урамшуулал зарлаж,  сугалаат  худалдааг зохион явуулахаар болжээ. Тухайлбал,шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, барилгын материал,  сантехник, цахилгааны материалуудыг 10-20 хувийн хөнгөлөлттэй үнээр, амины орон сууц захиалаад 20 мянган ам.долларынхөнгөлөлтийг аваад дээр нь гал тогооны тавилгаа үнэгүй авах зэрэг боломж байгаа тухай зохион байгуулагчид нь хэллээ. Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70113333, 91000022 дугаарын утас,  болон www.uzesgelen.barilga.mn сайтнаас авах боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж