Шанхайд 1000 оюутан тэтгэлгээр суралцана

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Шанхайд 1000 оюутан тэтгэлгээр суралцана

Монголын 1000 оюутныг Шанхайн их, дээд сургуульд тэтгэлгээр суралцуулах болсон байна. “Соёлт Ертөнц” ассоциаци Шанхай хотын Боловсролын газартай хамтран уг тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулж байгаа аж. Тэтгэлгийн хүрээнд сургалтын болон дотуур байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж, тэтгэлгийн сангаас cap бүр 1200-2000 юаны степент авах юм байна. Бүртгэлийн хугацаа наймдугаар cap хүртэл үргэлжилнэ.

Тэтгэлгээр суралцах оюутанд дунд сургуулийн гэрчилгээ, бакалавр, магистрын дипломны голч дvн 80 хувиас дээш байх шаардлага тавьжээ. Мөн тус ассоциациас явуулж буй зуны сургалтад хамрагдаж англи, хятад хэлний зохих төвшний мэдлэгийг олж авах ёстой.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж