УИХ-ын дарга З.Энхболд саяханы хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Валютын ханшийг хязгаарлах нэг боломж байгаа нь монголчууд гадаад шошготой бараа бүтээгдэхүүнээс татгалзаж дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих ёстой” гэх санааг дэвшүүлээд байна. Авсан жишээг нь харвал дотоод үйлдвэрийн “Янмал” гэдэг оймсыг худалдаж ав гэсэн зөвлөгөөг өгчээ. Болж байна, Шархүүгийн зүгээс санааг нь баяжуулаад хэлэхэд парламентын 76-г “Янмал” оймсоор жигдрүүлбэл яасан юм бэ. Хөөрхөн л мөнгө дотоодод шингэнэ дээ. Юм жижгээс эхэлдэг гэдэг шүү дээ.
Г.ШАРХҮҮ