Хөгжлийн мэдээллийн төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Хөгжлийн мэдээллийн төвтэй боллоо

УИХ-ын Тамгын газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд УИХ-ын Номын сангийн дэргэд Хөгжлийн мэдээллийн төвийг байгууллаа. Энэ нь Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсад  байгуулсан тав дахь төв бөгөөд Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Засаглалын чадавхийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд  УИХ-ын Тамгын газрыг түшиглэн Төрийн ордонд үйл ажиллагаа явуулахаараа  онцлог юм байна. Хөгжлийн мэдээллийн төвд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг донор орнуудын судалгааны тайлан, хөгжлийн талаарх мэдээлэл, ном хэвлэл, төсөл хөтөлбөрийн мэдээлэл, УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн мэдээлэл болон бусад гадаад, дотоодын  эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, олон улсын байгууллагуудын мэдээллүүдтэй танилцаж болох аж. Тус төвийн мэдээллүүд нь орчин үеийн шинэлэг мэдээлэл, судалгааны баазыг агуулах тул судлаачид, хууль тогтоогчид, бодлого боловсруулагчдад ихээхэн ач холбогдолтой юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж