Засвараас болж хоолгүй хоносоор байх уу?

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Засвараас болж хоолгүй хоносоор байх уу?

Шархүү нь өчигдөр хоолгүй хонон алдав, цахилгааны хязгаарлалтаас болоод. Яасан ч дуусдаггүй цахилгааны хязгаарлалт юм. Өнгөрсөн долоо хоногийн турш Баянхошууны наймдугаар хороонд цахилгааны хязгаарлалт хийсэн, энэ долоо хоногт дахиад л үргэлжилж байна. Үнэндээ бол хавраас хойш байсхийгээд цахилгааны хязгааралт хийсэн санагдана. Өвлийн бэлтгэл хангахын тулд засвар үйлчилгээгээ хийх нь зөв ч заасан цаг хугацаандаа цахилгаанаа нийлүүлэхгүй болохоор зарим иргэд хоолгүй хонож, зарим эцэг, эх хүүхдийнхээ хичээлийг хийлгэж чадахгүй болж байгааг эрчим хүчнийхэнд сануулмаар санагдлаа.

Хэвлэлд гаргасан хуваариар цахилгааны хязгаарлалт өчигдөр л гэхэд Сонгинохайрханы наймдугаар хороонд 19.00 цагт дуусах ёстой байв. Гэтэл 21.00 цаг өнгөрч байж цахилгаантай залгалаа. Ийм үед амьдрал ямар муухай баргар болдгийг хэн хүнгүй л гадарлаж буй биз. Ядахад гудамжаар явахын эцэсгүй, тас харанхуй. Муусайн хулгайч нар яаж ч мэдэх аюултай. Өвөл хараахан ирээгүй болохоор нүүрс, түлээ зарагдах нь ховор, цахилгаанаа л харж суухаас яалтай.

Ер нь эрчим хүчнийхэнд хандаж хэлэхэд, засвар үйлчилгээгээ цаг хугацаандаа багтааж хийхгүй бол иргэд наад хязгаарлалт гэгч зүйлээс болж, хөлд чинь чирэгдсээр байх нь шүү. Алийн болгон хоолгүй хонох юм.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж