Нисэх загварын спортын чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 онд манай улсад зохион байгуулахаар болжээ. Саяхан Монголын нисэх загварын спортын “МАСА” нийгэмлэгийнхэн ДАШТ-ий далбааг хүлээн авсан байна. Бяцхан нисэх хүчин гэж нэрлэгддэг энэ спорт нь F1 буюу чөлөөт нислэг, F2 буюу жолоодлоготой, F3 буюу радио удирдлагатай гэсэн гурван үндсэн төрөлтэй. F1 ангилалд нисэх загвар буюу онгоцыг агаарт хөөргөснөөс хойш нислэгийг ямар нэг зүйлээр удирддаггүй бөгөөд тамирчин онгоцоо агаарт заасан хугацаанд хэр удаан байлгаснаар нь тэмцээнийг дүгнэдэг байна.
Дашрамд дурьдахад, өнгөрсөн жил манай улсад Нисэх загварын дэлхийн цом болон Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан юм.
Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин