“Газар”-ын оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Газар”-ын оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийслэлийн Газрын алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ жил тохиож байгаа. Нийслэлийн Газрын алба ойгоо угтаж хойч үеийнхнийгээ сургаж, санал бодлоо солилцох зорилгоор МУИС-ийн Газар зүй-геологийн факультеттэй хамтран газрын харилцааны чиглэлээр сурдаг оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Уг хурлын үеэр Газрын албаныхан ирээдүйн боловсон хүчнийхээ онолын мэдлэгийг дээшлүүлж, практиктай холбон ажиллах талаар мэдээлэл өгөнгөө оюутнуудын илтгэдийг сонслоо.Эрдэм шинжилгээний бага хуралд нийт долоон их, дээд сургуулийн 26 оюутан бүтээлээ ирүүлснээс 1-р байрт МУИС-ийн ГГФ-ын оюутан М.Жаргал, 2-р байрт ШУТИС-УУИС-ийн оюутан Т.Цолмонтуяа, 3-р байрт МУИС-ийн ГГФ-ын оюутан М.Мөнхдаваа, Я.Гансүх нар тус тус шалгарсан байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж