Олон улсын олимпийн чуулган эхлэх нь

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Олон улсын олимпийн чуулган эхлэх нь

Аргентинийн нийслэл Буэнос-Айрес хотод спорт сонирхогчдын анхаарлыг татах нэгэн онцлох үйл явдал болно. Энэ бол олон улсын олимпийн ээлжит чуулган юм. Нөгөөдөр эхлэх уг чуулганаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэнэ. Мэдээж олон улсын олимпийн хорооны шинэ ерөнхийлөгчийг сонгох учиртай. Үүнээс гадна 2020 оны олимпийг наадмыг зохион байгуулах хотыг зарлана. Хамгийн гол асуудал нь 2020 оны олимпод чөлөөт бөхийн спорт багтах уу, үгүй юү гэдгийг шийдвэрлэх юм. Бөхийн спорт өндөр хөгжсөн орны спортын зүтгэлтнүүд уг шийдвэрийг тэсч ядан хүлээж байгаа нь лавтай. Монголын чөлөөт бөхийнхөнд ч гэсэн ийм хүлээлт, догдлол байна. Хэрвээ 2020 оны олимпод бөхийн төрөл багтвал эмэгтэйчүүдийн дөрвөн жинг зургаа болгох магадлал өндөр байгаа юм.

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж