Чойр-Сайншандын чиглэлийн авто зам нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Чойр-Сайншандын чиглэлийн авто зам нээгдлээ

Монгол улсын Засгийн газар, Зам, тээврийн яам энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зам барилгын ажлын төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар-Баянхонгорын чиглэлийн авто замыг ашиглалтад хүлээлгэж өглөө. Ингэснээр 2013 оны зам барилгын ажлын төлөвлөгөөнд багтсан анхны аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон юм. Тэгвэл энэ удаад Зам, тээврийн яам Улаанбаатар-Дорноговь чиглэлийн авто замын сүлжээг өнөөдөр ашиглалтанд хүлээлгэн өгч байна. Үндсэндээ Улаанбаатараас Чойр хүртэл авто замаар холбогдсон байсан бол Чойр-Сайншанд хүртэлх 176.4 км авто замын барилгын ажил энэ сарын 1-нд дуусч, өнөөдөр ийнхүү нээлтээ хийлээ.

Замын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх  нарын албаны хүмүүс оролцлоо. Тус чиглэлийн замыг Зам, тээврийн яамнаас 90 км, 86.4 км тус бүрээр тасалж хоёр гүйцэтгэгч компанид ажлыг даалгажээ. Эхний хэсэг буюу 90 км авто замын ажлыг БНСУ-ын Хала инженеринг энд констракшн, харин 86.4 км замын ажлыг БНХАУ-ын Жинангши вотер энд Хаядроповер консртакшн компаниуд гүйцэтгэжээ.

Чойр-Сайншанд чиглэлийн хатуу хучилттай авто замыг Монгол улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газар хоорондын Мянганы сорилтын сангийн хооронд 2010 онд байгуулсан гэрээний хүрээнд санхүүжүүлсэн юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж