Авто зам дээр кран уналаа

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Авто зам дээр кран уналаа

Өнгөрсөн даваа гаригт 14 цаг 30 минутын орчимд 34-86 ОРА дугаартай краз маркийн кран авто зам дээр уналаа. 5 дугаар микрийн 15 р байрны хойно баригдаж буй авто гаражийн барилгын ажил дээр уг осол болсон юм. Краны эзэмшигч Энхчулуун яаралтай арга хэмжээ аваагүй бол хүний амь эрсдэх ч аюултай байлаа. Учир нь ажил гүйцэтгэж байсан краны баруун бэхэлгээ нурах тэр агшинд авто замын хөдөлгөөнийг хааж машин болон явган зорчигчийг зорчуулаагүй ажээ. Энэ нь хэдийгээр сайшаалтай ч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг хангаж ажиллаагүй, техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаагүй нь түүний буруу. Уг ослын дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, Замын цагдаагийн газрынхан ирж ажиллалаа. Харин краны жолооч Цагдаагийн газарт хүргэгджээ.

Кран осолдсон газарт давхар гаражны барилга баригдаж байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө ажил нь эхэлжээ. Уг газрыг төсөл сонгон шалгаруулалтаар Улаанбаатар хотын “MGBI” компани Засаг даргын захирамжийн дагуу авсан байна. Нийт 2000 м.кв талбайг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй ажээ.

Эх сурвалж: www.erdenetinfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж