Э.Эрдэнэжамъянг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамъянг шүүх хурал хойшиллоо

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшиллоо. Учир нь түүний өмгөөлөгч хавтаст хэрэгтэйгээ танилцах хугацаа олгож, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Улсын яллагч  хавтаст хэрэгтэй танилцах хугацаа байсан учир хойшлуулахгүй байх саналтай байсан аж. Харин шүүх бүрэлдэхүүн түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, энэ сарын 16-ны 08.30 цаг хүртэл шүүх хурлыг хойшлууллаа. Энэ хугацаанд хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцах ёстой, дараагийн шүүх хуралд хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй гэсэн тайлбарыг хүлээн авахгүй гэж анхааруулсан байна.

АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.  Хууль зүйн дэд сайдыг Интерполд захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ. Тиймээс Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэж буруутгаж байгаа юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж