Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 14 дүгээр хуралдаан Улаанбаатар хотноо ирэх сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах ажээ. Үүнтэй холбогдуулан Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ЗГХК-ийн Монголын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар ЗГХК-ийн 14 дүгээр хуралдааны бэлтгэл ажлыг хангах болон хэлэлцэх асуудлын талаар ярилцав. Түүнчлэн Монгол Оросын ЗГХК-ын 13-р хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн талаар  хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Ээлжит 14 дүгээр  хуралдаанаар Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудал болон цаашдын үйл ажиллагааг улам эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, хоёр орны ЗГХК-ийн бүтцийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар  тодорхой санал боловсруулах талаар ярилцлаа. Тэргүүн шадар сайд тус хуралдаантай холбогдуулан хэлэлцэж шийдвэрлэх асуудлаар салбар хариуцсан удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж