Холбоочид тивийн аваргаас гурван медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Холбоочид тивийн аваргаас гурван медаль хүртлээ

Монголын радио спортын холбооны тамирчид БНСУ-ын Хонгчеон хотноо болж байгаа Азийн аваргад өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний радио пеленгац буюу чиглэл олон тэмцээнээс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн байна. 144 мегагерцийн үелзэл дээр явагдсан тэмцээнд М21 ангилалд олон улсын хэмжээний Э.Мөнх-Эрдэнэ алт, спортын мастер Ц.Мөнхбаяр мөнгөн, М19 ангилалд дэд мастер Т.Лхаасүрэн мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, БНСУ, БНХАУ, Япон, АНУ, Австрали, ОХУ, Казахстан зэрэг орны 150 гаруй тамирчин оролцож байгаа ажээ. Радио пеленгац нь бартаатай ой модтой газар нуусан нэвтрүүлэгчийг газрын зураг, луужин ашиглан олж уралддаг төрөл юм.

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж