Парламентын сэтгүүлчдийн холбоог шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Парламентын сэтгүүлчдийн холбоог шинэчлэв

Төрийн ордонд болж буй үйл ажиллагааг сурвалжилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд хүргэдэг 200 гаруй сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаачид байдаг. Тэд 2004 онд Парламентын  сэтгүүлчдийн холбоог байгуулсан юм. Өнөөдөр холбооны гишүүд хурлаа хийж, парламентын холбооны удирдах бүрэлдэхүүнийг шинэчиллээ. МҮОНТ-ийн ММ агентлагийн тоймч Ж.Алтангэрэл өнөөдрөөс эхлэн уг холбоог тэргүүлэхээр болов. Мөн манай NEWS агентлаг, “Ардын эрх” сонины тоймч Д.Оюунцэцэг, “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр, сэтгүүлч С.Ононтуул, “Өнөөдөр” сонины сэтгүүлч С.Туул, С-1 телевизийн сэтгүүлч Э.Эрдэнэбулга, МҮОН-ийн радиогийн сэтгүүлч Д.Мөнгөнтуяа нарын 12 сэтгүүлч удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орлоо.

Сэтгүүлч Д.Баасандорж, М.Уранчимэг, Го.Энхтөр нар Хяналтын зөвлөлд ажиллах юм. Сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалах, парламентын хөгжилд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес, улс төрийн бүлэглэлийн эрх ашгаас ангид байж олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхийг тус холбоо эрхэм зорилгоо болгох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж