Тавантолгойн ордыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ордыг танилцуулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн ордын ашиглалтын талаар мэдээлэл хийж эхэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Оюутолгой ордоор түүчээлсэн бүтээн байгуулалтын ажил Тавантолгойгоор үргэлжлэх болж байна. Тиймээс Монгол төрийн зорилго бол хувийн хэвшил, ард иргэдтэйгээ хамтарч бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх явдал юм. Уул уурхайн салбараа хөгжүүлж, үйлдвэрлэгч болсон, хөгжсөн улс орон цөөнгүй. Мөн байгалийн баялаггүй хэрнээ хөгжилд хүрсэн Япон, Солонгос, Сингапур улсууд ч бий. Байгалийн баялагийнхаа эзэн нь болж үлдээгүй хоосон хоцордог гашуун сургамжийг ч түүх харуулсан. Иймд Ардчилал зах зээлд шилжээд хоёр арваныг туулж байгаа монголчуудад баялагтай төдийгүй, бүтээгч ард түмэн, хөгжилтэй ард түмэн болох боломжийг Оюутолгой, Тавантолгойн орд газар олгож байна” гэлээ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж