Мобиком
Корпорацийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр 2013 оны 09-р
сарын 02-ны өдрөөс эхлэн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирлаар ноён
Дэвид Холлидэйг томиллоо.
Ноён Дэвид Холлидэй нь сүүлийн 30 гаруй жил Зүүн Өмнөд Ази, Дундад Ази, Африк ба Европын орнуудад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, харилцаа холбооны чиглэлээр Азид төдийгүй Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай Гүйцэтгэх захирал юм.
Үүрэн холбооны анхдагч оператор Мобиком Корпораци хэрэглэгчдийнхээ тэмүүллээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн харилцаа холбооны тэргүүлэгч компани болох зорилтоо биелүүлэхэд шинэ удирдлагын дадлага туршлага ахиц авчирна гэдэгт итгэлтэй байна.