Цагдаа зодсон жолоочийг сэжигтнээр татжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Цагдаа зодсон жолоочийг сэжигтнээр татжээ

Албан үүргээ гүйцэтгэж яваа цагдааг зодож танхайрсан согтуу жолоочийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж эхэлжээ.

Шаардлага тавьсан замын цагдааг зодсон этгээдийг Д.Бямбасүрэн гэдэг аж. Тэрбээр нийслэлийн Замын цагдаагийн газрын цагдаа-зохицуулагч, дэд ахлагч Ш.Одбаатарыг албан шаардлага тавьсны хариуд зодож танхайрсан юм. 

Дархан-Уул аймгийн харьяат Д.Бямбасүрэнд цагдаагийн албан хаагчийг үүргээ биелүүлж байхад нь эсэргүүцэн, хүч хэрэглэж, биед нь гэмтэл учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцааж эхэлсэн байна. Түүнийг дугаарын хязгаарлалттай өдөр 3717 УНМ улсын дугаартай Т.Кроун маркийн автомашинтай явж байхад нь зогсоож шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул замын цагдаа шаардлага тавьжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж