“Дисковер Монголиа” маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

“Дисковер Монголиа” маргааш эхэлнэ

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох “Дисковер Монголиа” маргааш  “Монголын хүүхдийн ордон”-д болно.

Чуулга уулзалтын нээлтэд Уул уурхайн сайд  Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар оролцох юм байна. 2002 оноос хойш 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа  энэхүү чуулга уулзалт хөрөнгө оруулалт 80 хувиар буурч, эдийн засаг хямралын байдалд орсон цаг үетэй давхцаж буйгаараа онцлогтой. Өнгөрсөн жил “Дисковер Монголиа” чуулга уулзалтад 50 гаруй орны 1000 орчим төлөөлөгч оролцож байсан бол энэ удаа оролцогчдын тоо хоёр дахин буурсан аж. Өөрөөр хэлбэл, энэ жилийн чуулга уулзалтад 20 гаруй орны 500 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Энэ нь уул уурхайн салбар зогсонги байдалд орж, Монголын хууль эрх зүйн болон татварын орчин чангарч, хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгээд байгаа нөхцөл байдалтай холбоотой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж