
МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ны гишүүн Т.Сайнжаргал өнөөдөр Төрийн албаны зөвлөлд хандаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлөө өглөө. Өргөдөл гаргасан шалтгаанаа Т.Сайнжаргал дараах үндэслэлээр тайлбарлалаа. Тэрээр “О.Магнай ШӨХТГ-ын даргаар томилогдоод нэг жил болж байна. Энэ хугацаанд зарим нэг ажил хийсэн ч иргэд, хэрэглэгчдийн төлөө бус хэн нэгэн бизнесийн үйл ажиллагааг дэмждэг болохоо харууллаа. Тиймээс иргэн Т.Сайнжаргал миний бие хэд хэдэн зүйл заалт бүхий шаардлагыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд өглөө.
Тухайлбал, О.Магнай Төрийн албаны тухай хуулийн 13.1.8 дахь хэсгийн “Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Улс төрийн аливаа нөлөөнд автахгүй төвийг сахих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр сууриа илэрхийлэх гэсэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн” гэлээ.
Г.ДАРЬ