Microsoft-тай хийсэн наймааны дараа хувьцаа нь өсөв

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Microsoft-тай хийсэн наймааны дараа хувьцаа нь өсөв

Фото: Markku Ulander / AFP

Nokia гар утас үйлдвэрлэгчийн хувьцааны үнэ Хельсингийн бирж дээр есдүгээр сарын 3-ны өдрийн  арилжааны явцад 47 хувиар өссөн байв. Үүний үр дүнд Nokia компанийн хөрөнгөжилт 16 тэрбум ам.доллараас давжээ.

Үүний өмнөх өдөр Microsoft корпораци Nokia компанийн гар утасны үйлдвэрлэлийн салбарыг 7,17 тэрбум доллараар худалдан авах нь тодорхой болсон мэдээлэл таржээ. Тэр мөнгөнөөс таван тэрбум нь бизнесийн төлөө үлдсэнийг нь патентын төлөө төлөгдөх юм.

Nokia наймаагаа 2014 оны эхний улиралд дуусгах бололтой. Уг наймааны дараа Финийн компанийн 32 мянган ажилтнууд Microsoft компанид ажиллана. Мөн Nokia компанийн захирал Стивен Элоп Microsoft корпорацийн дэд ерөнхийлөгч болж байна.

Хоёр жилийн өмнө Microsoft, Nokia стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж